ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

10-р сарын дорнын зурхай

Зурхай  | 2007 / 10 / 10

Хулгана

Сарын эхэнд онцгой бүтээмжтэй ашиг орлоготой байна. Ажил хэрэг, хувийн амьдрал, аялал зугаалга, танилцах үдэшлэг зэргийн зохиоход нэн тохиромжтой үе. Өөрийн өсөн дэвжих анхны амжилттай алхамыг хийхээс гадна энэ нь үр дүнд хүрнэ. Мөнгө зээл авах санхүүгийн боломжийг хянан үзэхийг зөвлөе. Алс хэтийн зорилго төлөвлөгөөгөө зохиож гадаадын түншүүдтэй холбоогоо цэгцэлж, мэргэжлийн өндөр түвшинд гарна. Ашиг орлого найдвартай өснө. Өрсөлдөгчийн хэцүү тэмцэлд ялж, ирээдүйн үйл хэргийн бат бэх суурийг тавина. Бизнесийн хөгжлийн ойрын төлөвлөгөө саатаж засвар хийх шаардлага гарна.

Үхэр

Эрүүл чийрэг бие, эрч хүч онцгой сайн. Чухам энэ чанар нь ажлын хүнд ачааллыг тэсвэрлэж, өрсөлдөгчөө ялж, гайхамшигтай амжилт үзүүлэх боломж олгоно. Сарын эхний хагаст их ажиллаж, бага амрахыг зөвлөе. Таны гялалзсан ирээдүй гэрэлтэж байна. Эртний зөрчил амар заяа үзүүлэхгүй, сэтгэл зовоож, нойр хоолноос гаргаж мэднэ. Түнш нарын хоорондох мөнгөний маргаан тайван замаар шийдвэрлэгдэнэ. Хань ижилтэйгээ хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Сарын сүүлээр цалин, шагнал урамшуулал хүртэнэ.

Бар

Аз жаргалтай инээмсэглэж өнгөрсөн алдаагаа залруулж, гадаад үзэмж, зан авираа өөрчилнө. Бүтээлч ажил, бизнесийн сайхан түлхэц бэлэн байна. Шүтэн бишрэгч, найз нөхөд олширно. Шийдвэртэй зоримог ажилласны үр дүнд ажлын салбарт томоохон амжилт олно. Ашиг орлогоо нэмэгдүүлэх нэн тохиромжтой үе. Бар жилтэн эрчүүд эр хүний ид хав, эрэлхэг зоригоор хүүхнүүдийн хайрыг булааж, эмэгтэйчүүд нь үзэсгэлэн гоогоороо бусдыг татна. Аар саар зүйлээр хөөцөлдөх, санал зөрөх, хэт зөрүүд зан ажил хэргийг баллана гэдгийг санаарай.

Туулай

Ахуй байдлаа өөд татах тохиромжтой үе. Эцэг эхээс өв залгамжлана. Өөрийн ажил мэргэжлээр мөнгөн орлогоо нэмэгдүүлнэ. Том үйлдвэр, аж ахуйн газрын хамтран эзэмшигч болно. Сэтгэлийн амгалан тайван байдлыг эрхэмлэнэ. Орон сууцны нөхцлөө сайжруулна. Өвлийн хүйтэн эхлэхээс өмнө эрүүл мэнддээ анхаарал тавь. Мөрийтэй тогловол их алдагдалд орно. Сарын эхээр гэр бүлтэй болно. Гэр бүлийн амьдрал үүлгүй тунгалаг, аз жаргалаар дүүрэн байна. Хувийн зуслан орон сууц барих мөнгө цуглуулж, бэлтгэлээ базаана. Эрүүл мэнддээ анхаарч эмчид үзүүлэх хэрэгтэй.

Луу

Зарим хүмүүс хайр дурлалд умбаж, зарим нь уран бүтээл туурвиж, спортоор хичээллэнэ. Хувийн асуудлаа цэгцэлж шийдэх нэн тохиромжтой үе. Хөрөнгө чинээтэй нөлөө бүхий нэгэн хүн ажил хэрэгт чинь туслана. Маргаантай асуудлыг нөхөрсөг байдлаар шийдвэрлэнэ. Зочид гийчид урихыг цээрлэж гэр орондоо хурал зөвлөгөөн битгий хий. Гадны хүмүүс гэр орондоо цуглуулвал үнэт зүйлээ хулгайд алдана. Сарын сүүлээр хуучин танилтайгаа уулзаж холбоогоо сэргээнэ.

Могой

Ахмад настны зөвлөгөө тэнэг үйлдэл хийхээс аварна. Бурхан номын багш тааралдаж амьдралын утга учир, зорилго зөв замыг заан гэрэлтүүлнэ. Өндөр албан тушаалд орж цалин мөнгө нэмэгдэх болно. Амьдралын нөхцөл санхүүгийн байдал сайжирч, гэр ахуйн олон асуудлыг шийдвэрлэнэ. Сарын дундуур сэтгэл сэргэж, хайр сэтгэлийн эртний холбоо сэргэнэ. Ах, дүү, аав, ээждээ тусалж гэр орноо засаж сэлбэнэ. Энэ хорвоод над шиг жаргалтай хүн ховор гэж бодогдох үе ч гарна. Сарын эцсээр бүх анхаарал нь гэр бүл хувийн ажил төрөлд чиглэгдэнэ.

Морь

Өв хөрөнгө залгамжлах, өмч хөрөнгө эзэмших бичиг баримт бүрдүүлнэ. Хүмүүсээс өр авлага авснаар материаллаг байдлаа сайжруулна. Хэд хэдэн ажил зэрэг хийнэ. Өөрийн бодит боломжийг буруу тооцоолсны улмаас тоглоом болон бизнест ялагдаж сэтгэлийн тэнцвэр алдах гэм байна. Тэвчээргүй зан аливаа ажил үйлд саад болно. Уран бүтээл туурвих чиглэлээр ажиллавал амжилт гаргана. Сарын сүүлээр санхүүгийн бэрхшээлтэй тулгарна. Гэвч бэрхшээлээс гарч хүмүүс таныг гэр орондоо урьж дайлж, нэр хүнд өснө.

Хонь

Анхаарлаа төвлөрүүлж сайтар боловсруулсан нөхцөлд зөв шийдвэр гаргана. Таны оролцоогүйгээр нэг ч ажил бүтэхгүй учир хамт олны олны дунд зайлшгүй ажиллах хэрэг гарна. Хүмүүс танд өр ширээ эргүүлж өгч шагнал урамшлын мөнгө авна. Эд баялаг эрх мэдлийн бурхан таныг ивээн тэтгэнэ. Таны хамгийн нандин хүсэл мөрөөдөл биелнэ. Ийм үед эрүүл саруул ухаан бодит боломжоо зөв тооцоолох нь чухал. Сарын дундуур ажил төрлийн янаг амрагийн шинэ холбоо үүсэн зугаа цэнгэлд нэлээд цаг зарцуулна. Баяжих хүсэлдээ хэт хөтлөгдөөд ойр дотны хүмүүсээ мартуузай.

Бич

Урьд өмнө нь хийж гүйцэтгэнэ гэж амласан зүйлээ гүйцээж хийх шаардлага тулгарна. Гэвч энэ үед амьдралын туршлага зөн билэгээ ашиглана. Бүтэлгүй байдалд орж өөртөө лай хураахгүйн тулд тун болгоомжтой ажиллахыг эрхэмлэ. Нөлөө бүхий хүчирхэг ивээн тэтгэгч бий болж таныг хамгаалахаар үл барам цаашид санхүү, уран бүтээлийн өргөн боломж нээж өгнө. Сарын эхний хагаст олон томоохон гэрээ бичигт гарын үсэг зурна. Эсрэг хүйстний зүгээс таныг сонирхож хайр дурлалын адал явдалд орж эхэлнэ. Эрүүл мэнддээ анхаарах нь чухал боллоо. Лам багшид хандаж атаа жөтөөнөөс ангижруулахыг хүсч мөргө. Сарын сүүлчээр өөрийн нөлөөний хүрээг өргөтгөнө. Хамтын ажилд шалгарсан хуучин нөхдөө түшиглэ.

Тахиа

Улс төр, цэргийн хүнд нэн тохиромжтой. Хамгийн хүчирхэг манлайлагч, лут зохион байгуулагч болохоо харуулна. Энэ үед нэн чухал ашигтай мэдээлэл хүлээн авна. Мэргэжлийн ур чадвар, билэг авъяас өндөр үнэлэлт авна. Таны нууц амраг уулзахаас татгалзах болно. Сарын сүүлээр таны материаллаг байдал сайжирна гэдгийг итгэлтэйгээр хэлж байна. Ивээн тэтгэгчид, шүтэн бишрэгчид туслана.

Нохой

Шинэ төлөвлөгөө найдвар хэрэгжинэ. Уран бүтээл санхүүгийн хувьд өсөж дэвжин, орлого нэмэгдэж материаллаг бааз бэхжинэ. Шинэ амьдралын зурвас үед сэргэлэн цогтой орох болно. Хайр дурлалын шинэ холбоо урт удаан бат бэх биш шүү гэдгийг сануулая. Бодож боловсруулаагүй шийдвэр гаргахаас татгалз. Сарын сүүлээр өөртөө итгэх итгэл суларна. Мөн сарын сүүлээр ажил зөв голдрилдоо орж, аймшигт зүүд мэт эвгүй явдлууд замхран алга болох болно. Шинэ найз нөхөд олон тохиолдовч үнэнч найз нөхөд ховор гэдгийг санах хэрэгтэй.

Гахай

Сарын эхээр нөлөө бүхий баян хүн эсвэл төрөл саданаасаа дэмжлэг авна. Энэ нь таныг бусдын эрхшээлд хараат болгох хэдий ч санхүүгээ цэгцэлж, төсөвөө бүрдүүлэх өөр арга байхгүй юм чинь яах вэ. Холын замд явахдаа галт тэрэг, онгоц зэргээсээ хоцорч, бичиг баримтаа үрэгдүүлэх магадлалтай тул болгоомжтой байгаарай. Ганцаараа байх, найз нөхдөөс хөндий байх хэрэггүй. Энэ бүгдээс дүгнэлт хийж, шинэ төлөвлөгөө боловсруулж, ажил хэргээ урагшлуул.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(896)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zaya.   2010-01-12
1010 on sar ni minii torson odor bjee kkk

Зочин: sasusakulove.   2008-06-29
ene unekheer unen yum u (khulgana jil) hehehe

Зочин: ORGIL.   2008-05-29
VNEN CANAGDLAA

Зочин: GS.   2008-04-04
zurhaiga sarin ehend orulj blda

Зочин: Love Angel.   2007-12-06
Hey huurhnuu 12 sariin zurhaigaa taviach ee. Hvleej baiy okay!!! Hurdan taviarai!!!

Зочин: dolgormaa.   2007-12-06
11,12-r sariin zurxaigaa xurdan tawiachee sariinxaa ajliig tuluwlumuur bna

Зочин: tsenguun.   2007-10-29
unen yum shig bna ohinii ordniihon bugd goe shuu

Зочин: oyuka.   2007-10-25
gaigui unen yum aa? aytaihan sanagdaj bn

Зочин: sunchee.   2007-10-25
barag unen baij magadgui l yum

Зочин: tungaa.   2007-10-11
nadAD ENE ZURHAI VNEN YUM SHIG SANAGDLAA

Сүүлийн сэтгэгдэл

  • Миний хачирхалтай “Зүүдэнд орсон явдал”
    tuuniig gomdoohoor minii ajil butehgui bas sonin sonin zuud ih zuudlegdeh ym yagd tegd ym boloo odoo dahij gomdoohgui l baiy daa bi tuuniig gomdoobol nadad sain zuil irehgui bololtoi ter odoo huntei bolj bga bhaa
  • Өөрөөсөө олон ах эрчүүдтэй суувал жаргадаг уу?
    ahimag ertei suuh ch er ni l demii l hereg dee.yadargaatai ulger zohioj duusdaggui teriigee batlagaajuulah geed uchnuun ium bolno sh dee.ohiduud mini hugshin huntei bitgii suuj bai setgeliin az jargald durtai l bol.........

  • Temperley London-Resort 2014
    20 goyo yumaa
  • Өөрөөсөө олон ах эрчүүдтэй суувал жаргадаг уу?
    Bi ch gsn 22nasaar ah huntei uulzdag uchirdag hairladag bas halamjildag . Ene horwood biendee heldeggui l bolhoos yag ijil iim asuudlaar shanlj bga uchnuun ohid busguichuud bga gedgiig medej l bna. Ern ah gheer yagad zaawl mongond ni bolsn bh estoi gj? Manai hun tiim ch chineeleg bish, hun l ym hoino durlaj hairlaj buhnee zoriulahiig l husdeg bolchihson bsan. Ah geed ter hunii erhsheeld orohguigeer bi ooroo hicheej baharhmaar sain ajillaj baij ger bulee bat boh, az jargaltai, henii ch omno nuur ulaahairgui awch yawnaa gj boddog neg ugeer bi tejeelgeh bish tejeene gsn uudnees handaj yawdag gehude. Manai hun ch thde nadaar tejeelguuled bh hemjeenii hun bish l de zowhon humuusin ter #hudal oilgoltiig (mongond ni l bolj bga gsn)saaruulhiin tuld bi hicheej bas zutgej amirah bolno. Zaawl dvv gheeree sul doroi yu ch hiij chadahgui gsn ug bish ym shuu, ah hunte suusan busguichudiin dotr yalanguya yum hiih husel ermelzel zondoo ih bdag ihenhi huwi ni gargaj heregjuulj l chadahgui bolhoos.

  • Гэр бүлээ сонгох уу? Мөрөөдлөө сонгох уу?
    Muruudul gej zugeer gadaadad suraaad duuschdaggui um, gadaad surguulin hamgiin lag oyutan bolood daraan yahu? Za mungu olood teriigee yahu? Amidraliin hamgiin chuhal um yu ve gej ooroosoo asuuh heregtei, mungu oloh ger bul hairtai humuusteigee tsagiig saihan unguruuj saihan taivan amidarhad zartsuulah heregtei. Mungu huraah geed yas mahaa muljuud tsag zavgui ajilaad neg l udur hugshurtsun baih humuusiig ih harah um. Buruugaar bitgii oilgooroi bi bol muruudultei tehdee muruudulduu hureed tsaashaa yahu, nadaa yu chuhal ve gedgiig boddog. Hediiger muruudulduu hurehiin tuld ih ajildag ch gesen bi ger bulee haydaggui hamt tsagiig saihan unguruuhiig hicheedeg. Ger bulteigee baij chadahgui gedgen gadaad yavhiig heleed bgamuda, erun zaaval negiin songoh alba bdgui yum, saihan hosluulaad balans bolgood yavbal amidral saihan, het tuulshirch hereggui. Amraltaaraa ireed ajil hiigeed surangaa ter munguuruu mongoldoo haayaa ireed tegeed saihan bj bolno shde. Emegtei hun ugasa tegeed yavaandaa ajil ger hoeroo balans barih yarviggui uuregtei boldiin ( odoogiin baidal iim l bn, hediigeer eregtei humuus ch gesen oroltsoh uuregtei gej boddog)
  • Гэр бүлээ сонгох уу? Мөрөөдлөө сонгох уу?
    Чи ингэж их эргэлзэж байхыг бодвол мөрөөдөл чинь их том бололтой. Тэр чинээгээрээ л золиос гаргах хэрэгтэй байдаг юм билээ. Миний мөрөөдөл дэндүү том учраас би ямар золиос гаргахдаа бэлэн байгаа. Өөрт чинь тулгарсан асуулт надад тулж ирсэн. Тэгээд би гэр бүлийг 35 хүртлээ хойш тавих сонголтыг хийсэн. Аугаа зүйл бүтээнэ гэж байгаа бол ихэнх хүмүүс тэгсэн байдаг юм билээ. Ямартай ч ярих зүйл зөндөө байгаа ч ингээд дуусгая даа. Амжилт.
  • Гэр бүлээ сонгох уу? Мөрөөдлөө сонгох уу?
    нэг ийм үг байдаг юм аа. Хэрхэн амьдрахаа сонго Нэрт яруу найрагч Роберт Фрост “Цөөнхийн сонгосон зам” шүлэгтээ “Ойд явж байтал 2 салаа замын уулзварт тулж ирэв. Ингээд би цөөнхийн явсан замыг сонгосон нь амьдралын минь бүх өөрчлөлтийн эхлэл болсон” хэмээжээ. Өдөр бүхэн бид 2 салаа замын уулзварт ирдэг бөгөөд энэхүү 2-н аль нэгийг заавал сонгох хэрэгтэй болдог. Нэг нь дундажуудын зам, нөгөөх нь зорилготой хүний зам. Дундажуудын зам бол арай илүү хялбар, мэдээж аюулгүй ба өргөн уудам, юуг хүлээж болохоо тааварлаж болохуйц. Энэхүү зам нь хүчин чармайлт бага шаардах бөгөөд олонхийн сонгодог зам юм. Зорилготой хүний зам нь, нөгөөтэйгүүр ихэвчлэн хүнд хэцүү, аюултай бөгөөд ганцаардахад хүргэнэ. Таныг тав тухтай байдлаасаа гарахыг шаардана. Айдас, эргэлзээ таныг үл мэдэх газарт нэвтрэх мөчид бүчин авна. Шүүмжлэл таныг гаднаас чинь идэж, цөхрөл таныг дотроос чинь мохоох болно. Гэвч үүний зэрэгцээ амьдрал тань мөрөөдөж ч зүрхлэхгүйгээр сайхан болж өөрчлөгдөнө. Бурхан, сэтгэлийн тань гүн дэх МӨРӨӨДӨГЧ-ийг чөлөөлж, зүрхэнд гал дүрэлзүүлж, хувь заяаныхаа эзэн болж дүүлэн нисэх замыг гэрэлтүүлнэ. Хэрвээ та тав тухтай байдлаасаа гарч сурвал, мөрөөдөлдөө хүрээд зогсохгүй, амьдралынхаа хамгийн сэтгэл догдлом адал явдалд бэлэн байх хэрэгтэй болно. гэж... Би зорилготой хүний замыг сонгосон. Тиймээс үнэхээр энэ зам нь дээр бичсэнчлэн ихэвчлэн хүнд хэцүү, аюултай бөгөөд ганцаардахад хүргэдэг юм аа. Хамгийн гол нь чи зорилгодоо хүрэхээр сонгосон л бол чамд хүнд хэцүү, бас айх, тэгээд ганцаардах үе маш олон тохионо. Тэр бүхэндээ бэлэн байвал сэтгэл шаналахгүй сайхан явах байх аа.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com