ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2012 / 02 / 19

Өнөөдөр цагаан сард зориулж хийлгэсэн дээлээ өмсөөд, тольныхоо өмнө зогссон чинь “Халхын журамт бүсгүй” гэдгээ урьд өмнөхөөс илүү мэдрэх шиг болсон. Хацар улаа ч бутрах шиг, үсэндээ сувдан даруулга зүүгээд сүлжмээр ч санагдах шиг. Харийн хувцсыг тайлаад монгол эмэгтэй хүний төрхөнд орсон чинь яагаад ч юм бүр ухаалаг, бүр уран болчихсон юм шиг сэтгэгдэл төрсөн. Чамд ч бас тэгж санагдсан уу? Цагаан сарын турш өөрсийгөө тэгж мэдрэнэ гэж бодохоор сайхан байна шүү тийм ээ?

Хатан ухаантай монгол эмэгтэй гэдгийг минь сануулдаг баяр одоо хоёрхон хоноод айсуй. Монгол дээлээ өмсөж өөрийнхөө хацар гоо үзэсгэлэнг улам тодруулахаар зэхээд байгаа, сэтгэлийн хаттай, энгэр чангатай монгол бүсгүйчүүддээ зориулж бид дараа долоо хоногийг сайхан ёс заншил, уламжлалыг дээдлэх өдрүүд болгохоор эдгээр эрхэм нийтлэлүүдийг бэлдээд байна:

• Энгэр зөрүүлэх монгол ёсон
• Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүл
• Монгол эхнэрийн ёсон
• Монгол ардын дууны үгсээс

Түүнчлэн:
• “Чемоданаа”-ээ цэгцлэе: Нэг гэрт орохоосоо өмнө зүрх сэтгэлээ “эмхлээрэй”
• Нөхөр чинь чамаас бага орлого олдог бол...
• Эр хүнийг түлхэх 6 утгагүй шалтгаан
• Ичимдэг эрхтний тухай ичмээр асуултуудын хариу

Энэ баярын өдрүүдээр зочдод хоолныхоо амттайгаар, аашийнхаа сайнаар, үйлийнхээ урнаар, ухааныхаа цараар гайхагдаарай. Луу жил баяр наадам, гал цог, эрч хүчинд дуртай юм гэнэ лээ. Ирэх луу жилдээ жижигхэн амжилтыг ч тэмдэглэж, багахан зүйлийг ч аз завшаан гэж бодон “магнайгаа хагартал” баярлаж байх хэрэгтэй шүү.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Бодоод байсан нэг их мэдрэмжгүй бэлэг санаанд орохгүй байнаа. 10 жилийн ангийн хүүхэд л мартаар охидуудаа сугалж бэлэг өгөх болсон чинь, намайг сугалсан хүүхэд "анхбаяраас дурсгав" гэсэн 2-хон үгтэй мэндчилгээ өгсөнд нь урам хугарч байсан, болоогүй буруу биччихээд штрикээр арилгаж байгаад бичсэн байсан :)) тэр ч яахав. Харин найз залуугийнхаа нэг болзоонд ирэхдээ авчирсан ширхэг сарнайг ерөөсөө мартдаггүй юм. Дараа нь өчнөөн олон бэлэг өгч байсан ч тэр сарнай хамгийн нандин нь. Уулзахаар ирэхдээ “ёооё” гэхгүй юу яасан гэсэн чинь чи хүрч ирж тэврүүлэхдээ зүрх өвтгөчихлөө гэсэн. Тэгэхээр нь гайхаад энгэрийг нь тэмтэрсэн чинь нэг ширхэг сарнайг зүрхэн тушаа энгэртээ нуучихсан байсан. ямар их хайр татам харагдаж байсныг одоо ч санадаг. Нэг жилийнхээ ой дээр миний хайр надтай алхаж явснаа гарыг минь атгаад халаасруугаа хийлгэсэн чинь нэг савтай юм тааралдахаар нь авсан чинь аягүй гоё бөгжний сав байсан. Би бөөн баяр. Нэг тэр сав руу хараад л нэг хайр луугаа хараад догдолсон хүн инээмсэглэсээр нөгөө саваа нээсэн чинь цэцгэн хэлбэртэй печень байдын :P Тэнгэр нурах шиг л болсон миний царайны хувьсал шууд нүүрэн дээр илэрсэн чинь найз залуу маань инээгээд л байсан. Би уйлангаа алдаад тэгсэн чинь намайг тэвэрч үнссэнээ миний эрдэнэ минь чи надтай гэрлэх үү гээд энгэрийнхээ халааснаас бөгж гаргаж ирсэн. Би нулимастай амьтан инээх ч биш гүү ч биш үг хэлж чадахгүй толгой дохьсон. Одоо би хамгийн жаргалтай сүйт бүсгүй болсон. /29 таалагдлаа/

Бид өнгөрсөн долоо хоногт зарим эрчүүдийнхээ хайнга занг хангалттай илчилсэн. Харин ирэх долоо хоногт хамгийн мэдрэмжтэй бэлэгний тухай санал асуулга нийтлэгдэх болно. Тэр санал асуулгын эхлэлээс цухуйлгасан Нандиадаа баярлалаа. Луу жилд эргээд уулзацгаая.

Чиний Гоолингоо XOXO

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(713)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: egomind.   2012-02-25
hrn tiimee, jil orood saihn ch gemeer umuu bna da? Tanhild bas tiim medremj torj bnuu heheheh

Зочин: Танхил.   2012-02-20
Гоолингоо минь Танхилынх нь жил орлоо доо орлоо кк. Нээрээ л дээл өмсөхөөр нэг л гоё эрхэмсэг бас Монгол хүн гэдгээ мэдэрдэг шд. Энгэр зөрүүлэх Монгол Ёсон таалагдлаа.

Зочин: jerry.   2012-02-20
hi all goolingoodoo hairtai shuu sayhan l 8000 hun bsan chin aygu hurdan 20000 gartsan bnshd ulam iluu olon bolooroi :P

Зочин: era.   2012-02-20
goolingoo shildgiin shildeg ni tanaih shuu bayarlalaa

Зочин: era.   2012-02-20
goolingoo shildgiin shildeg ni tanaih shuu bayarlalaa

Зочин: Anu.   2012-02-20
Shildeg setgegdel-g unshaad anhni hairin ugch baisan belgiig sanalaa. Ter uyed bid 2 uyerhej dotno naizlaagui baisan ym. Zuvhun hartsaara l oilgoltsdog baij bilee. Neg udaa hot temtseeneer yavaad bucaj irehde honhtoi utasni zuult belgend ugch bilee. Teg.d yu gesen gej helsen geech ene honhtoi bhad chamaig haanaas ch olno gej bile. Bi terhen uyede misheeged ungursun ch daraa n bur tag haranhui boltson neg udur namaig gerluge harij yavahad amisgaadsan neg hun guij irj bilee. Ter mini baisan ym. Teer bi chamd helee bizde chamaig bi haanaas ch olno gej helj bilee. Ingeed bid 2 honhoo tsanginuulsaar manai geriin zug yavj bilee

Зочин: Tsatsaa.   2012-02-19
sainu busguichuudee.ta naraas 1 zuil asuuh gesiin.bi 21tei.minii biyenii yum irehees omno esvel irsenii daraa minii hoh ih zagatnaad bdag bolloo.ene yuniih ve?uul ni ingedeggui bsan yuma.bi emchid uzuuleh shaardlagatai yu?

Зочин: Nomuk.   2012-02-19
shildeg setgegdel yasn hoorhiim bee.. kk bur hair hurchlee.. uneher medremjtei zaluu bnaa.. :D shine amidral ehluuleh gej buid n bayr hurgii.. :D

Зочин: ariuka.   2012-02-19
shildeg setgegdel mash ix taalgdlaa unexr xoorxn sanaa bna medremjte ymaa...

Зочин: sar.   2012-02-19
goolingoodoo bayarlalaa saihan shineleerei.

Зочин: bolor.   2012-02-19
shildeg setgegdel goy yumaa :) . medremjtei zaluu bna shuu

Сүүлийн сэтгэгдэл

  • Монголын "7 гайхамшиг" – ууд
    Өвөрхангай аймгийн юмнууд дутуу байх шиг байна. Наад захын үзэсгэлэнтэй газар Найман нуур алга байна шүү дээ.
  • Нөхөр маань миний асуудлын гол шалтгаан
    Hairtai bolhoor biye biyenee hairlaad ger bul bolj huuhedtei bolood udii hurtel buh tsag hugatsaag hamtdaa unguruuj, tuulj yavchaad etsest ni hen negniigee mungugui, ajilgui geed tiim ym yarij bgaa bol tegj yarij bgaa huniih ni buruu. Tegj yarih bsan ym bol anhnaasaa yaah gej ger bul bolsiin. Hen ch anhnaasaa nuguu hunee mungugui bolhoor ni salchihnaa gej bodood ger bul bolohgui ni lav. Amidral urgelj dardan bna gej bhgui. Ger bul, amidraliinhaa tuluu ajil hiij, biznes hiij shataj, ajilgui bolj azguitej bolno. Amidrald yuch tohioldoj bolno. Yur ni er hun 7 dordoj, 8 sehdiin. Emegtei humuust HATAN UHAAN heregtei bna. HARIUTSLAGAA HULEEH heregtei bna. Ehner, huuhedtei bolson etseg hun ger bul, ajil, amidralaa bodohgui bna gej hezee ch bhgui. Dotroo bnga bodoj, sanaa zovoj l bgaa. Nuhruu mungugui, ajilgui geed zagnaad, hereldeed bval tanai ger bul hezeech uudluhgui. Heruul gedeg tanai gert orj ireh buh yumnii haalt boldiin. (Heruuliin buzar) Eniig yum meddeg hunees asuugaad uzeerei. Yalanguya shunu heruul hiij bolohgui. Tiimees er nuhruu ajilgui bna geed, mungugui bna geed bitgii haraaj zuheerei, bitgii heruul hiigeerei. Saihan taivan "zuv ugeer" yariltsaad, uurt ni itgel ugvul tanai amidral dooshloh bish deeshleh ni todorhoi shuu. Hun gedeg setgeliin amitan, 1 2 udaa azguitaal biz teglee geed ingeed amidral duusahgui shuu dee. Ur huuhed, hair setgeliinhee tuluu HARIUTSLAGAA huleej ger bul, amidralaa avch uldeh heregtei. Odoo bgaa amidraldaa setgel hangaluun amidar. Zaaval mungutei bayan bjiij AMIDRAL boldog ym bish. Jargaj bsn ch amidral, zovj baisan ch amidral. Busad humuus mungutei, bayan amidrah ni hendch hamaagui. Ger bul buren buten, heruul uruulgui, uvchingui bhad l amidral uudlunu. Etsest ni helehed AMIDRAL TOGLOOM BISH.
  • Бүсгүй таны анхны шөнө ямар байсан бэ?
    Би нээрээ энэ тухай ярих нээх дуртай биш. Найзууддаа ч ярьж байгаагүй. Гэхдээ бичмээр санагдлаа. Би анх охин биеэ өгөхдөө үнэхээр үнэхээр тэнэг байж дээ. 17той байсан. Үеийн найзууд бараг бүгд л үзчихсэн. Тэгээд би маш царай муутай тарган байлаа. Намайг танилцая гэж хэлдэг банди ч байхгүй, манай найзууд бүгдээрээ хөөрхөн тэгээд би гэдэг хүн байнга сэтгэлээр унаж, ядаж эрэгтэй хүүхдэд үнсүүлж үзэх юмсан гэж их боддог байваа. Тэгээд нэг өдөр манай найз охин хоёулаа гадаа сууя гээд дууджийн. Гараад очсон чинь хоёр бандитай суужийн. Нэг нь мааш царайлаг. Үнэхээр хөөрхөн. Би шууд хараад л үг ч ярьж чадахгүй байж билээ. Тэгсэн тэр банди их нүүрэмгий Намайг Төгсөө гэдэг чамайг хэн гэдгийн чи ямар хөөрхөн найзтай юм бэ гээд л нөгөө найз охин руу маань инээгээд л байнаа. Тэгэнгүүт нь би тэр үгэнд нь итгээд хөөрхий дотроо энэ надаа талтай байна даа гээд бодож билээ. Тэгээд тэр орой бараг шөнийн 2 хүртэл гадаа юм ярьцгааж сууцгааваа. Шөнө болсон болохоор охидуудаа хүргэж өгнө гээд нөгөө хоёр чинь бид хоёрыг нэг нэгээрээ хүргэж өгөхөөр болоод хамгийн хөөрхөн банди нь намайг хүргэж өгнө гэлээ. Би дотроо ямар их баярлаж байваа. Тэгээд намайг орцонд оруулж өгөөд уруул дээр зөөлөн үнсэж билээ. Тэгэхэд л би ёстой тэр шөнө унтаж чадахгүй баахан хөрвөөсөн. Тэгээд удаа ч үгүй нөгөө Төгсөө гээд банди манай гэр рүү залгаж байна аа. Гадаа гоё байна гадаа сууя гээд л. Тэгж ингэсээр бараг 6 сар өнгөрөв. Сүүлдээ би гэдэг хүн чинь тэр хүний найз охин гээд өөрийгөө бодчихсон фм-ээр дуу хүртэл захиалж байлаа. Тэгээд нэг шөнө л охин биеэ өгье гэж шийдэж билээ. Тэгээд л унтсан. Харин маргаашнаас нь дахиж над руу хэзээ ч залгаагүй. Бас хамгийн муухай юм нь надтай унтаж чадах юм бол найзаасаа гар утас мөрийнд нь авахаар болсон байсныг нь би сүүлд мэдсэн. Тэр үед Солонгосын өнгөт дэлгэцтэй утас моданд орж байсан. Тэр найз нь их баян айлын хүүхэд байсан болохоор найзтайгаа чи царай муутай тарган охинтой унтах юм бол чамд шууд энэ утсаа өглөө гэсийн байна лээ. Тэгсэн манай найз охин /найз охин ч гэж дээ/ л надад нэг тийм найз охин байгаа, тэр ерөөсөө хүнтэй үнсэлцэж ч үзээгүй гэж Төгсөөд санал болгосон байгаа юм. Тэрнээс хойш би их сэтгэлээр унасан. Миний найз гэж бодож байсан охидууд маань бүгдээрээ миний тухай цаашаа далдуур сургуулиар нэг ярьж, нэг хэсэг хичээлд явахад маш хэцүү байсан. Тэгээд ээжээсээ гуйж өөр сургуульд шилжиж, удаа ч үгүй манайх өөр газар луу нүүж л би тайвширсан. Одоо тэр үеэс хойш их олон жил өнгөрсөөн. Тэрнээс хойш би өөртөө их анхаарал тавьдаг болсон. Усан сэлэлтээр хичээллэж эхэлсэн. Тэгээд Солонгост мастер хамгаалахаар явсан. Тэндээ очоод нэг залуутай танилцсан. Манай сургуульд сурдаг байсан залуу л даа. Тэгээд тэр залуутайгаа одоо сууж нэг хөөрхөн мамагийн ээж болчихоод л сууж байна даа. Тэр Төгсөө гээд залуугийн хувьд сүүлд машины ослоор өөд болсон гэж дуулсан. Жаахан харамсмаар л зүйл болсон байна лээ.
  • Нөхөр маань миний асуудлын гол шалтгаан
    Ер нь энэ празит шиг хүмүүс их байна шүү. Гэхдээ миний амьдралын гол шалтгаан нь манай нөхрийн ах эгч нар нь байна. Манай нөхөр айлын бага. Гэхдээ нэг авууштай чанар нь энд тэнд ажил голохгүй хийнэ, мөнгө хурааж чаддаг. Одоо хувиараа бизнес хийж эхэлсэн. Нөхөртэйгөө анх танилцаад удаагүй байхад бас хэцүү л байлаа. Хоёулаа автобусны мөнгө ч үгүй, алхаад явах нь их байсан. Нөхөр ажил хийдэг ч цалин нь хаанаа ч хүрдэггүй байсын. Ээж аавдаа зарцуулна, бас надтай танилцаад удаагүй байсан болохоор кино үзнэ, хоолонд орно гээд бас л хөөрхөн мөнгө зарцуулдаг байсан байх. Тэгээд удаа ч үгүй бизнес нь амжилттай болж бид хоёрын амьдрал гайгүй болсон. Одоо хамт амьдраад 4 жил боллоо. Хоёр хүүхэд ойрхон гаргасан болохоор ажилгүй гэртээ л суудаг. Гэхдээ энэ хугацаанд би аль болох л нөхрөө холгохгүй юм шүү гэж бодож өөрийнхөө болоод гэрийнхээ хэрэглээний бага сага мөнгийг бол гэрээрээ юм хум хийгээд олдог. Хоёр хүүхдээ хувцаслах, сүүний мөнгө зэргийг аль болох өөрөө л олчихыг хичээдэг юм. Нөхөр маань тэртээ тэргүй байрны лизингийн мөнгө, хоол хүнсний мөнгө гээд чамгүй л хэцүү байдаг байх. Гэтэл нөхрийн ах нь, бас эгч нар нь манай нөхрөөс байнга мөнгө гуйхын. Манай нөхөр бүр эгч рүүгээ фээсбүүкээр мсж хүртэл бичсэн байхыг нь би уншсан. Би бас амьдрах гэж ядсан хүн, та нарт байнга илүүчлээд байх мөнгө надад алга, өөрийнхөө амьдралыг өөрсдөө болго гээд явуулсан байсан чинь том эгч нь бараг чи их өөр болж, наад авгай чинь битгий мөнгө өг гэжийнуу тэ, бид нараас илүү наад хоёр хүүхэд гаргасан эхнэр чинь чамайг бараг холгож амьдардаг энэ тэр ухааны юм биччихсэн. Би нээрээ үнэхээр уншаад гайхсан. Тэгээд бас ах нь хүртэл хүний машин мөргөчихсөн, сая төгрөг зээлээч гээд байн байн утасдаад л. Хоёр дахь эгч нь хүүхэд өвдчихсөн, эм тарианы мөнгө зээлээч гээд л. Нөхрөө заримдаа өрөвдөхийн. Надад юмаа ч ярихгүй дотроо шаналаад л.
  • Бүсгүй таны анхны шөнө ямар байсан бэ?
    Bi yag 3 sariin umnu anh huntei unyaj uzsen. Yag 20 hurtlee tsever ariunaara bn gj boddog bsan tgd 20 hureed udalgui hairtai zaluuda ohin biye ugsun. Ehendee ih uvdsuun tsus gj yag yum garagui ch ulaan ungiin yum utreenes yalgarsan bsan. Uvdsunduu bolood uilsan ter udurtu 3 udaa hsen nadad uvdultuus uur zuil medregdeeguie. Ternes hoish dahiad 2 udur hj uzsen uvdult n arai bagassan ch taashaal medregdeeguie. Daanch ter zaluu maani uur huuhedtei yavdaltai ohin dagaad yavchhsan. Uneheer gomdmoor. Saya 24nd ajliin gazriin ah nmg yah argagui tsunh avchihaad uguhgui gerte daguulad ochchihson tghd ugn nadad itgedeg bizde l gd bsan tgsn yaaltchgui er hun bolohoor uglu sercheed nmg untaj bhad hunjild orood irchhsen nmg unerleed l tevreed bsan. Bi ch gaihaad boli ntr gl tgsn mi umdiig shuvtalchhdag bga. Bi ta yaj bgam bee gdl tgsn nadad sn bsn genee ter anhnii zaluutai uyerhej ehlehees umnu. Daanch oroitchhson gsn. Tgd bi yaah ch uchraa olohgui horiglood diileegui. Shuud miniihru hsen chn barag anhniih shge uvdsun hgegui 2 sar garan l bolson bsan bs l yu ch medregdeeguie. Hurdhan taashaal avdag bolohson. Bhan hereggui yum bichchhvuude hhe
  • Жирэмснээс хамгаалах эмийн талаар асуулт хариулт
    Sain bn uu? Bi jiremsnees hamgaaldag 3 sariin taria tariulsiimaa.. Tegsen biyinii yum mash togtworgui bolj iheer olon udruur ireh bolloo.. Uug n taria n 7 sariin 19 nd duusah yostoi yum.. Tegsen biynii yum ireel bh yum. Barag 8 9 honog irchihlee.. Yaah we.. Tuslaach plz..
  • Нөхөр маань миний асуудлын гол шалтгаан
    hamtragchaa solioch, 8 jil shiidver gargaagui hun oilgomjtoi. tanaid buugaad mordohod buh yum belen bolohoor bgaadbna. gerleh bsan bol 8 jil bolohod gerleh bsan blgui
  • Ярилцах сэдэв: Шөнийг хамт өнгөрөөсөн, сэтгэл алдарсан хоёрын аль нь хүнд асуудал вэ?
    Надад зөвлөөч бүсгүйчүүдээ
  • Нөхөр маань миний асуудлын гол шалтгаан
    Sain baitsgaana uu. Uuchlarai nadad asuuh zvil bna. Zowlogoo ogch tuslaach! Bi 27 nastai emegtei gadaadad ajillahaar ireed hagas jil bolj bn l daa. Zuuchlalaar irsen bolhoor ireed shuud ajild orson. Getel namaig ajild orson odroos l ajliin gazriin 1zaluu namaig bnga shirteed l ineegeed l bdag bsan. Bi ch ehendee neeh toodoggvi bla. Tegsen bvh zvil deer bnga tuslaad nadad medegdehgvi hvrtel dandaa tusaldag bsan bnlee. Vrgelj nad ruu harj ineedeg bi svvldee dasaj ehelsen bi ch haaya ineedeg bolloo. Bid 2 bie bienee harj yawsaar 4,5 sar bolloo. Bi hel tiim ch sain bish blhor halit oir zuuriin l ym yaridag bsan. Ter nadad 2 udaa beleg ogson ehleed gar utasnii ger, Shuud minii utsiig awaad hiiged ogson. Daraa n hvnees sonschihson bsan minii torson odriig. Tegeed torson odroor ch gsen beleg ogson. Ter bnga l namaig harj shirtej bdag. Bi tvvnd ern bol durlachihsan. Getel sayhan ajliin gazriin ahaas sayhan gerlesen gedgiig n sonsood shoknd orson. Uchir n bi gants bie l ym bh gj bodoj bsan ym. Tvvniig n medeed bi barag haritsahaa bolison, ter ehnerteig n namaig medeed tegsniig ch medej bga. Tegeed bvvr sonin setgeleer unachihsan tsaraitai sahal ene teree ch awku hvmvvst muuhai aashlaad l nadruu neeh sonin shirteed l namaig harhaar hartsaa buruulaad. Tegsen hernee harku blhor haraad l bga n medregddeg. Harin oirdoo nadtai uridiih shige boloh geed l ih hicheged bdag bolchihloo. Bi bnga tvvniig boddog, sanadag bolchihson. Gehdee ehnertei gj bodhoor hetsvv bn bi yah ystoi ym boloo?? Sayhan gerlesen mortloo yaagaad iim bga ym bol? Bi tiim ih taalagdsan gej vv? Eswel ehnertee hairgu ym boluu? Ter 30 nastai
  • Нөхөр маань миний асуудлын гол шалтгаан
    Sain baitsgaana uu. Uuchlarai nadad asuuh zvil bna. Zowlogoo ogch tuslaach! Bi 27 nastai emegtei gadaadad ajillahaar ireed hagas jil bolj bn l daa. Zuuchlalaar irsen bolhoor ireed shuud ajild orson. Getel namaig ajild orson odroos l ajliin gazriin 1zaluu namaig bnga shirteed l ineegeed l bdag bsan. Bi ch ehendee neeh toodoggvi bla. Tegsen bvh zvil deer bnga tuslaad nadad medegdehgvi hvrtel dandaa tusaldag bsan bnlee. Vrgelj nad ruu harj ineedeg bi svvldee dasaj ehelsen bi ch haaya ineedeg bolloo. Bid 2 bie bienee harj yawsaar 4,5 sar bolloo. Bi hel tiim ch sain bish blhor halit oir zuuriin l ym yaridag bsan. Ter nadad 2 udaa beleg ogson ehleed gar utasnii ger, Shuud minii utsiig awaad hiiged ogson. Daraa n hvnees sonschihson bsan minii torson odriig. Tegeed torson odroor ch gsen beleg ogson. Ter bnga l namaig harj shirtej bdag. Bi tvvnd ern bol durlachihsan. Getel sayhan ajliin gazriin ahaas sayhan gerlesen gedgiig n sonsood shoknd orson. Uchir n bi gants bie l ym bh gj bodoj bsan ym. Tvvniig n medeed bi barag haritsahaa bolison, ter ehnerteig n namaig medeed tegsniig ch medej bga. Tegeed bvvr sonin setgeleer unachihsan tsaraitai sahal ene teree ch awku hvmvvst muuhai aashlaad l nadruu neeh sonin shirteed l namaig harhaar hartsaa buruulaad. Tegsen hernee harku blhor haraad l bga n medregddeg. Harin oirdoo nadtai uridiih shige boloh geed l ih hicheged bdag bolchihloo. Bi bnga tvvniig boddog, sanadag bolchihson. Gehdee ehnertei gj bodhoor hetsvv bn bi yah ystoi ym boloo?? Sayhan gerlesen mortloo yaagaad iim bga ym bol? Bi tiim ih taalagdsan gej vv? Eswel ehnertee hairgu ym boluu? Ter 30 nastai

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com