ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Чи сэтгэлээ хэрхэн “эмчилдэг” вэ?

Эрүүл мэнд  | 2013 / 02 / 21

“Хөөрхий намайгаа зовоосон юмсан. Жаргаа болов уу, яагаа бол?” гээд л дуулдаг эмэгтэй хүний доторх хичнээн ч уужуу, сайхан юм дээ. Өөрийг нь зовоож ханачихаад хаяад явсан эрэгтэйг “Гайгүйхэн амьдарч яваа байгаа даа” гэж хүртэл цагаахан санагалзахыг нь яана. Гэхдээ энэ л зулсан тэрлэг шиг зайгүй сэтгэл тийм ч амархан бүрэлддэггүй гэдэгт итгэнэм.

Асуулга: Чи сэтгэлээ хэрхэн “эмчилдэг” вэ?

Энэ удаа Гоолингоочууд маань яаж сэтгэлээ эмчлэн, өөрийгөө ахин дахин, бүр эргэлт буцалтгүй шинээр “төрүүлдэг” нууцаасаа хуваалцаж байна. Ийм л болохоор хорвоогийн хүнд хэцүү сайхан сэтгэлт, ухаант бүсгүйчүүдийг маань нухчин дарж дийлээгүй байх нь.

Үе үе амьдралаас багахан ч болтугай тасар...
Хүн болгонд л өөрийгөө эмчилдэг арга байдаг байх. Миний хувьд гэртээ бүтэн хоног өнжих л юм даа. Ажилтай завгүй яваад байхаар яваад болоод л байдаг. Тэгж тэгж өөрийгөө нэг л биш байгааг мэдрэхээрээ ажлаа албаар таслаад гэртээ үлдчихдэг юм. Тэр өдрөө бол хийхийг хүссэн бүх л зүйлээ хийнэ шүү дээ. Өглөө босоод нүүр,үсээ ч янзлахгүй унтаа чигээрээ зурагт үзэж, байж байгаад босож юм идчихээд дахиад л хэвтээд өгнө. Үдийн хэрд хэвтэж “ядрахаараа” гал тогоо орж дуртай хоолоо дуу аялаад л хийж гарна. Орой сайхан хөөстэй ваннд ороод амрахад л за, тэгээд амьдрал шал өөр болдог юм даа. Ажиллахын хүслэн, эрч хүчээр дүүрэн болчихдог. Хүн ер нь үе үе амьдралаас багаханаар ч болтугай тасарч байх хэрэгтэй санагддаг шүү. /28 настай Т/

“Тэндээс гараад ирэхээрээ би огт өөр хүн болдог”
Найзууд маань амрахыг хүсэхээрээ анивчдаг гэрэлтэй газар луу л явцгаая гэж уриалдаг. Анхнаасаа сэтгэл зүйгээ тэгж л анагаадаг болчихсон хүмүүс аргагүй л байх л даа. Харин би амарч, арай өөр зүйл хиймээр санагдахаараа уран зургийн галлерей рүү л явдаг. Сонин шүү, тэндээс гараад ирэхээрээ би огт өөр хүн болчихсон юм шиг санагддаг. Түрүүний цонхигор, сульдсан, ядарсан Золоо биш “амьдрах дуртай” Золоо болоод өөрчлөгдчихдөг. Магадгүй хүмүүсийн хэлж ойлгуулж чадахгүй зүйлийг тэр л хэрчээс, таталбар, учир нь үл ойлгогдох “ертөнцүүд” надад хэлдэг байх. /22 настай З/

“Өөдрөг бай” гэдэг зарчим хүртэл үйлчлэхгүй үед.
Найз залуудаа хаягдчихаад яахаа мэдэхгүй байсан үе. Бидний салсан шалтгаан их хачин байсан болохоор юу хийхээ мэдэхгүй, зөвхөн “Өөдрөг бай” л гэж өдөр болгон өөртөө хэлдэг байлаа. Гэхдээ энэ зарчим маань ч надад олигтой хүрч үйлчилсэнгүй. Гадагш гарахаас ч дургүй хүрч, найзуудтайгаа ярилцахаар хэн ч намайг дотор минь хүртэл ойлгож, зөвлөхгүй байсан болохоор би гэртээ 14 хоног бясалгахаар шийдсэн юм. Яаж гээч! Хоол хийж. Угийн гарын ур дүйгүй хүн ч гэлээ тэр хоёр долоо хоногт би тогооч шиг л хийж гарсан. Өдөр болгон шинэ жор туршиж, өөр өөр амтттай хоолоор би амьдралаа тэтгэж билээ. Одоо хүртэл утсанд минь 14 ширхэг итали, франц хоолны зургууд бий. Шантраад, бүх зүйлд бууж өгмөөр санагдах үедээ тэр зургуудаа гаргаж хардаг. Тэр үед ямар байснаа, яаж даваад гарснаа санахдаа би хүчээр цэнэглэгддэг. Зүгээр л “Будаа болгоно доо” гэдэг мэдрэмж өөрөө ороод ирдэг шүү. /23 настай А/

Уул биеийг зовоохгүй. Харин ч уур гаргана гээч!
Ууланд чаргаар гулгах ёстой гоё! Найзуудтайгаа тойрч суугаад ярилцах ч гэсэн гоё л доо. Гэхдээ л миний зовлон, миний бэрхшээлүүд тэдэнд тийм ч хамаатай биш шүү дээ. Үргэлж ярих нь эргээд найзуудыгаа ч гэсэн “хордуулж” байгаа хэрэг. Харин ууланд уураа гаргах бол тэс өөр зүйл. Цасны чихрах дуу, чаргаар гулгахад сонсдох зоримог дуу яг л намайг хүчтэй байхыг сануулж байгаа юм шиг санагддаг. Гулгаж гулгаж, “Одоо л нэг боллоо доо” гэсэн мэдрэмж төрөхөөр босож зогсоод ийм хүлээцтэй, тэвчээртэй, хүчтэй ууландаа залбирч талархдаг юм. Одоо харин зун болохоор юугаар орлуулах вэ гээд бодож л байна. Усанд уураа гаргадаг болдог юм бил үү? кк. /27 настай Х/

Сэтгэлээр унахад ч гэсэн сайн тал бий.
Сэтгэл санаагаар унаад, юу ч гоё санагдахаа болих үед би адал явдал хайдаг. Тэтгэлэгийнхээ шийдвэрлэх шалгалтанд унахдаа шүхрээр бууж, ахтайгаа тангараг тасрах дээрээ тулахдаа далайгаар хүчил төрөгчийн багтай зугаалж, нөхөртэйгээ муудалцчихаад торон улаан дотуур хувцас, лакан түрийтэй гуталтай гэртээ хүлээж байсан. Эргээд харахад зориг гаргаад хийсэн бүх зүйлс намайг илүү уудам ертөнцтэй, алсын хараатай болгоход тусалжээ. Дараагийн зорилт маань хаднаас чөлөөт уналт хийж үзэх. Далим гаргаад амьдралдаа заавал хийж үзэх ёстой зүйлсээ нэг нэгээр нь хийгээд л байгаадаа баяртай явдаг. Ингээд бодохоор сэтгэл санаагаар унахад ч гэсэн сайн тал байгаа л байхгүй юу. /29 настай З/

“За би ойрд ном уншаагүй юм байна даа”
Өөрийгөө ч ойлгохгүй үе тааралдахаар “За би ойрд ном уншаагүй юм байна даа” гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирдэг. Тэгээд л ямар ч хамаагүй, гэхдээ сонирхолтой гоё ном барьж авдаг. Номонд гарц байдаг гэж үнэхээр үнэн шүү. Надад тохиолдсон асуудалтай огтхон ч холбоогүй зүйлс, үгнүүд номон дээр байхад л би тэндээс шийдлээ олоод харчихдаг. /20 настай А/

“Миний хортой сэтгэл ч гэсэн хиргүй ариун болчихдог”
Залуухан охин байхдаа найзуудтайгаа л уулзалдаж сэтгэл санаагаа дэмждэг байлаа. Харин хоёр хүүхдийн ээж, хүний хань болсноосоо хойш тэр болгон найз хүүхнүүдтэйгээ уулзах цаг зав, боломжгүй болчихсон. Уг нь хүсэл байдаг ч багынхаасаа өөрчлөгдөж, олон зүйл үзсэн “том” хүүхнүүд болохоор минийхийг асуудал гэж тоож авч хэлэлцэхгүй, эсвэл дараа нь юу гэж бодох бол гэсэн айдсаас болоод тэр болгон уулзалдаггүй ээ. Одоо бол би бухимдаж, уурласан өдрөө гэр орноо гялалзтал нь цэвэрлэж, шкаваа цэгцлэн, хувцас угааж өнждөг юм. Ажлынхаа залууд уур хүрсэн бол хувцсаа чангахан мушгиж байгаад л угаачихна. Цэв цэвэрхэн болсон хувцаснуудтайгаа яг адилханаар миний хортой сэтгэл ч гэсэн хиргүй ариун болчихсоныг мэдрэх үнэхээр сайхан санагддаг./32 настай Б/

Бүсгүйчүүд маань бүгд л өөр өөрийн аргаар, өнөөх стресс гээчийг зайлуулдаг болох нь анзаарагдаж байгаа биз? Ганцаараа даван туулахад багагүй хичээл зүтгэлийг шаарддаг ч гэсэн хамтаараа оролдоод үзвэл бүтэхгүй зүйл гэж үгүй шүү дээ. Олон хүний дэмжлэгээр өөрийгөө тэтгэж, гарцыг олж, бусдад ч бас итгэл найдвар, зөвлөмж зөвлөгөөгөө өгөх "Гоолингоо уулзалт"-ыг сэтгэлээ эмчлэх нэгэн аргаар Гоолингоо зөвлөж байна. Эдгээх гээд л үз. Бид хамтдаа заавал чадна.

Гоолингоо уулзалтандаа энд дарж бүртгүүлээрэй!
Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(977)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: и.   2014-10-12
minii setgel gedeg uneher hunduur baina yag galzuurah ni ene ih setgelee yaj emchilhee medku bn tsurhirtlaa uilmar bn ter huntei uulzad saihan baimar bn ghde daanch ter irku bh bitgii iresei gj neg bodlin bodoh j iresei gedeg husel iluu torj bn ghde setgelee sharhlulagui hun gj bkue ene bol tur zuurin l yum da gj uuriigu taitgaruulna

Зочин: tuulaihan .   2014-03-20
би сэтгэлээр унахаар ном уншиж сэтгэлээ сэргээдэг тэндээс л би эрч хүч урам зориг дахиад л цоглог хүн болж хувирдаг байлаа гэтэл ойрд яг л миний ой санамжийг минь арчаад хаячихсан юм аятай би ямар ч зорилго эрч хүчгүй нэгэн болоод хувирчихлаа уул нь энэ байдал ийм удаан үргэлжлэнэ гэж огт бодоогүй ном уншаад олон аргуудаа хэрэглэж үзсэн боловч нэмэр алга алт шиг цаг хугацаа минь урсаад байхад би гэдэг хүн тэрийг зүгээр л хараад суухаас өөр юу ч хийхгүй байна яг л хүн үхэж байгааг харсаар байж аврахгүй туслахыг оролдохгүй байгаа мэт. гоолингоо минь надад сайхан урам хайрлаач

Зочин: bi.d.   2013-10-31
Bi.d miniih bas yag tegeed bnaa tseej hunuur orgiod uye uye hatguulaad urt amisgaa awch chadahgui shunu oligtoi untaj chadku 3odor bolloo yah we zurh yum bolowuu nadad ch asuudal ih bnaa

Зочин: Undrah d.   2013-10-31
Undrah chi nadadtai yg adilhan bi bas yg tm bdald orchidg...yun hicheel gadaad ih mongo zarj irsen hicheele hiih ystoi gesen buur yu ch hj chadahgui uilahaar ooriig. uneher hetsuu mdremj. Buur galzuu ym shig bolj heterhii hartai bolj buur ch uuriig n hurgej bh shig. Ooroo uuriig n hurgechihd ergeed muuhai zagnahaar n gomdchihood uulchlal guihiig ymar 1 zuiliig huleegd l bdg.huleej tesehgui blhoro tgd l salmaar bn gd l..bi galzuurah n.

Зочин: Bi.   2013-10-31
Tseejiig min bazaad bgaa yum shig hundver orgiod ovdood untahad ch hurtel hetsuu sanagdahiin. Ene yuniih be??? Medeh Hun bval helj ogooch. Bayrllaa.

Зочин: lolo.   2013-10-31
чихэвч сонсоод гэрээ цэвэрлэхлээр нээх сайхан болчихдог хэхэ. ер нь гэр цэвэрлэх ч гэлтгүй зүгээр л өөрийгөө завгүй байлгахад л арай дээрддэг. бас бүх зүйл заавал сайнаар болно гэж байнга хэлж өөрийгөө тайвшруулдаг.

Зочин: duugii.   2013-10-30
hi jaahan guniglaad l

Зочин: jane .   2013-03-22
Ariuk-d: 2laa l sain hicheeh heregtei. Bie biedee hairtai bol setgeleer unaj bolohgue. Gadaadad (Koread) ur suulguulj bolno. 2laa shinjilgee ugsun biz dee. Nuhurtuu shinjilgee hiilgesen uu? Nuhur chin or tas urgui bol hetsuu yum bna. Bur bolohgui bol huuhed urguj av l daa. Bolno doo bolno.

Зочин: ariuk.   2013-03-22
Би яг одоо их гунигтай байна. Яаж сэтгэлээ эмчлэхээ юу хиймээр байгаагаа ч сайн мэдэхгүй л байна. би нөхөртэйгээ амьдраад 7 жил болж байна бид хүүхэдтэй болохыг маш их хүсдэг. Гэвч болохгүй л байна. Сүүлдээ би цөхөрч түүнийгээ явуулах хэрэгтэй гэж боддог болсон. Бид бүхий л газраар явсан амжилт олоогүй. Бид хамтдаа амьдрах учиргүй хосууд бололтой. Хайртай учраас явуулах хэрэгтэй тиим үү. Энэ гунигтай сэтгэлээ яаж эмчлэх вэ?

Зочин: Undrah.   2013-03-19
Bi ug ni mash ih hudulmurch sharguu ymar negen zuiliig yaj ch zowson ard ni gardag. Gewch nz zaluutaigaa haayaa1 am muruihaaraa setgel sanaagaar naws unachih ym. Ygd ch taiwshrahgui setgel uwduud nulims garchih geed ih buhimduu bolchih ymaa. Ygd ingj ih shanaldagaa medehgui. Ingeed hyamarchihaar ajilaa ch sain hj chadahgui bolchih ym. Yaj ene asuudlaa shiideh we. Hyamarsan uydee yaj engiin hewiin baidaldaa hurdan oroh talaar zuwluuch! !!

Зочин: Yaahvee.   2013-03-13
Humus urgelj ymr neg asuudaltai bgd ndd yg unende asuudal gd bh ym bhguie zugeer l hicheelee sn hiihed bolno buh ym belen hunii gazar bga bolhoor I ingj setgel sana togtvorgui bgaan bolvuu gsn ugui ym bnlee say amraltaara mongold ochhod ch iim l bsan bi undur buhen delguur hesch heden sayaar hussen buhnee avj bas hiij bn zugeer l uidaad bh ym hicheel bol bur ch hiimeergui bn udahgui shalgalt ehlej bdag bi yu ch hiigeegui..showdsaar bgad biy ch muudaj bh shg bn..nmg ymr neg chuhal hun irj uurchluh bolvuu. Erh chuluu mungu bhgui bol bi hen ch bish bolh bolvu?bi aigaad gantsaardaad ch bh shig esvel arhi uugaad showdaad garmaar ch ym shg daanch zalhuu hureed sonirhol ch alga, bi amidarliig bgaagaar ni hairalmaar bn iluu zuil husmeergui bhd tsaanaasaa l shunaltaad davraad bh shg neg l ym dutuu,gehde eruul saruul l bval buh ym ok gj bodjiin ugluu mini biy mash tavgui bsn...:( buh ym ok kkkk BUH YUM OK

Зочин: ts.   2013-02-25
gantsaaraa gaduur chihewchtei hugjim sonsood l haashaa ch hamaagui autobusaar ch yumuu hoino ni suuchihaad l zuwhun uuriinhuu yurtuntsduu hehe haa neg uyangiin duu yawanguut ni humuusees emeeh ch gui end tend uilchihsan l yawjiidag tegj tegj yawjaagaad l egchteigee uulzaad hamag yumaa yarij garaad l tgd l yur ni sak bolchdiisht egchdee yariad uilna bh gej bodhoor umnu ni ih uiltsan uchraas uildagguin bnlee hehe

Зочин: buuk.   2013-02-24
setgel sanaa togtvorgui neg tiim paanigt orson uedee shud l haashaaa ch hamaagui avtobusaar yavmar sanagddag yavj yavj oroin yadarch orj ireed untaad oghod buh yum shan boldogfooo

Зочин: loco.   2013-02-24
nohorteigoo muudaltsaad nohor maani tsaashid nadtai amidarch chadahgui geed yawaad ogchloo. yahaa bur meddeggui e6 bi uneheer ter hunguigeer amidarch chadahgui. tgd guigaa l msg bicheed bsan chin chamtai hamt amidarmaargui bna tsaashid yah n chamaas shaltgaalna gehiin. bi bur yahaa ch medheen bolichloo. nadad tuslaach

Зочин: amy.   2013-02-23
bi vrgelj ingej boddog heseghen zuuriin zovlon amidrald amt nemdeg jargal zovlon 2 bj l amidral bolno tiim uchraas ene hetsvv bish davan tuulna enenees ilvv bj boloh bsan shvv dee jargah tsag irchel taraa gej boddoj uram uurtuu ugdugduu

Зочин: Таны нэр.   2013-02-23
2 xund xairtai baix chin sto ketsu uma lulz

Зочин: инээд.   2013-02-23
бодсон чинь энэ бугдийг бугдийн л хийдэг юм байна гэхдээ би ихэвчлэн биед эвтэйхэн хэрнээ хачин харагддаг надад зохидоггуй хувцасаа омсоод нээх инээдтэй малгайгаа омсоод шилээ зугээд хамгийн гоё газраар явна да!! унэхээр сонин муухай санагддаг гэж бодож бвал угуй ж би бол би гээд л явдаг бас жхон гаж юмаа да!! том хотод амьдадаг болохоро л хумуустэй тааралдадгуй бхда ккк

Зочин: sss.   2013-02-22
Setgel sanaa ontsgui uedee hangiin turuund chihewchee shuurch awwad l durtai duunuudaa sonsdog Harin suuliin ued yogoor hichellej bgaa neeh goy bolchdiin

Зочин: Зулаа.   2013-02-22
Өнөөдөр надад өглөө сэрснээс хойш л таагүй, сэтгэлээр унамаар өдөр байлаа..гэхдээ би энд надад ийм зүйл тохиолдоод тэгээд одоо зөвлөгөө авмаар байна..надад туслаач..надтай адилхан зовлонтой хүн байна уу? гэж асуух гэсэнгүй ээ..өмнө нь бол дуртай нь аргагүй асуудлаа тайлагнах байлаа..би зүгээр л баярлалаа гэж хэлэх гэсэн юм..Баярлалаа гоолингоо..сэтгэл санаагаар   байгаагүй хүн хорвоо дээр байхгүй шүү дээ..харин хэр хурдан өөрийгөө тэр бүхнээс сэтгэлийн хатаараа гарган авч асуудлаа эерэгээр даван туулж чадсан хүн л амар тайван аз жаргалыг мэдрэх байх..би сэтгэлээр унасан үедээ ингэж л боддог..гадаа хавар болж байна..:D

Зочин: jimmy.   2013-02-22
Bi zgr l eemr sonin hvngvi gazar ochood l gantsaara yriad bdg shd joohn galzuu soliotoi sanagdaj magadgvlde

Зочин: pls help.   2013-02-22
Хатагтай эмнэлгээр үйлчлүүлж бснуу охидоо?? хэр найдвартай юм бол??? би төрөх боломжгүй болчихоод тэдний эмч нарын хяналтан дор эм ууя гэж бодоод

Зочин: ariunaa.   2013-02-22
minii huvid stresstei bga uedee Jantsannoroviin tsagaan suvargiig sonsdog.setgel uujirch yagl eh nutgiinhaa uudam tald ochtson met sanagddag.tgdl setgel sanaa neeh goy bolchihdog.

Зочин: ariunaa.   2013-02-22
minii huvid stresstei bga uedee Jantsannoroviin tsagaan suvargiig sonsdog.setgel uujirch yagl eh nutgiinhaa uudam tald ochtson met sanagddag.tgdl setgel sanaa neeh goy bolchihdog.

Зочин: ariunaa.   2013-02-22
minii huvid stresstei bga uedee Jantsannoroviin tsagaan suvargiig sonsdog.setgel uujirch yagl eh nutgiinhaa uudam tald ochtson met sanagddag.tgdl setgel sanaa neeh goy bolchihdog.

Зочин: ganchimegt.   2013-02-22
Sain baina uu Ganchimegee. Eregtei hun iim l bdg shude. Minii nz hoorondiin hariltsaagaa awch uldeh gj her hicheesen be? uneheer hicheegeed ter hun oilgohgui bol minii nz ter huniig orhison n dr bha, ter hunii setgel negent holdson bj magadgui, uneheer ta 2 tsaashid buteheer bol ter zaluu bugdiig uhaaraad chinii hoinoos ireh bh. eregtei hun hichneen ehnere huursan ch ehneree sanah ehnerluugee yarah setgeltei bol jinhene er hun gj bi duulsan ym bna. tsag hugatsaal buhniig haruuulna, harin bitgii setgeleer unaarai ymar hetsuu bdgiig bi medne, salchaad urid n hiihiig husdeg bsn hj bgaguii goy zuiluudiig hiigeeree, bujgiin duguiland yawaarai(hesegtee zowlongoo martdag ym)amjilt

Зочин: Suvd.   2013-02-22
Minii huvid bi uilsar bgd yadrad untad ugdug nosood irhed buh yum saihan bolchdiin ter bolgn ingh bolmj garhgui bol zarimda yag bagtarch uheh gd Ed hogshil mashin tereg ayga tavg utas computeree avch savj bj ng taivshirdg gehde ene n buruu yum bile daraa n garlagatai tuunes bol tegher hurdn taivshirdg

Зочин: babu.   2013-02-21
bi 2 ch udaa hund hudlaa gutguulj uzsen ter ued buh yum dotor bugluruud mash ih gomdson. tegeed bi tsaasan deer ter muu muuhai zuilee bicheed shataagaad baga zereg uilaad l setgel uneheer ih hungurch bilee. ene minii huwid uneheer ur duntei arga. Bas choco idej taiwshirdagiiin bna

Зочин: ganchimeg.   2013-02-21
sain baitsgaanuu nzuudaa bi neg zuil ta buhentei huwaaltsah gesen yumaa namaig neg sain sonsood nadtai yariltsaach bi gedeg hun hair huseed huseed yagaad ch huntei taniltsaj uerhelgui 3 jil orchim gants bie yawsan urid ni negen zaluutai uerheed anhnii buhnee zoriulchihsan getel bi ongordog 11 sard anh udaa l hund hartsaaraa durlaj hairlaj bur buh zuilee zoriulhad belen bolchihson bur zoriulchihlaa hamt amidraad 1 sar boloh gej bna ene hugatsaandaa estoi l algan deeree bomboruullee getel bi tuund uridiin hair setgelee ogt dursaagui yum nadtai anh oirtohdoo hurtel minii anhniih ged itgesen uchirn bi mash udaan huntei oirtoogui l dee bi odoo 25 tai zaluu busguin huwid busad shig l hen negentei saihan amidarhiig hussen getel tuund minii odoogiin hair tuund zoriulj bgaa setgel bish uridnii mini hairiig dursaad bur namaig doromjilj heleh helehgui ugeer bulshilsan bi ch hairtai ged guriigeed bdag bi sauhan hedhen tsagiin omno yawhaar shiideed suuliin udaa gariihaa hooliig tuundee zoriulj hiij ogchihood suuj bnaa hol hiih ue.r utsand ni neg msj irsen ajilaa hiih zuurn semeerhen unshlaa getel hewliidee bgaa uree bodooch gesen msj bsan bi uhaan aldah dohson odooch salgalaad arai gej bichij suuna yag odoo ter mini hajuud untaj bn harhaar l hair hureh yum daanch ter min etseg bolj bn nadaas nuusan buhen ni namaig ingej hoohod hurgejee bi odoo eserguutsehgui bi ayarhan garhaar shiideed suuj bn chamaigaa bi hundelnee chamaigbi huuramch gej helehgui bi mash ih taiwshirliig mederch bn suuliin hed honog yagaad namaig genet uzen yadaad hooj tuugaad bgaag n bi unendee oilgoj chadahgui bsan namaig tegj ih hairalsan bj yaj chadaj bnaa yagad ch yum nadaas oo sew haigaad l durelzeed bsan yum iim l uchirtai bj hair gedeg bie bienee tulheh huchtei yum bj bi iim amidraliig uzne gej zuudleechgui ter min nadda irehdee yamar togs togoldor bsan geech bi daanch sejiglesengui hushed hysna gegcheer ene amidral yum bna.

Зочин: Зочин.   2013-02-21
Schubert-ийн Serenade хамгийн түрүүнд сонсдог. араас нь Moonlight sonata, Chopin Nocturno Хөгжимийн увдис хичнээн агуу гэдгийг тайлбарлах илүү биз. За тэгээд ямар ч асуудалтай учирсан ээжтэйгээ уулзахад л бүх юм мартагддаг. Шаналж байгаагаа болж өгвөл ээждээ мэдэгдэхгүй гэж инээж байгаад л өөрөө мартчихна аяндаа :-)

Зочин: Ари.   2013-02-21
Би 10 жилд сурдаг байхдаа япон хэл үздэг байсан юм л даа...Тэгээд би 6р ангид байхдаа 6300 ханз 7 хоногийн дотор бичиж байсан дэвтэрээ одоо хүртэл хадгалдаг. Ямар нэгэн бэрхшээл тохиолдож шантарсан үедээ тэр дэвтэрээ гаргаж хараад би тийм жоохон байхдаа энэ их юмыг ядах юмгүй хийчихсэн юм чинь одоогийн минь бэрхшээл юу ч биш гэж бодож эрч хүч авдаг шүү :-D

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com